ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВАВ
  • 11:28
  • 1738
Хилийн 0252 дугаар ангийн Инженерийн байгууламжийн бүлгийн, саадын байгууламжийн техникч, ОУХМ, ахлах ахлагч Д.Батсайхан хилчдээ төлөөлөн амжилттай оролцлоо.

Ахлах дэслэгч Б.Ундрал

Монголын фауэрлифтингийн нэгдсэн холбооноос улсын аварга шалгаруулах “Classic powerlifting” тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулав. Тэмцээнд нийслэл болон хөдөө орон нутгаас бүх насны ангилалд нийтдээ 492 тамирчин оролцсон юм. 

Хилчдээ төлөөлөн Хилийн 0252 дугаар ангийн Инженерийн байгууламжийн бүлгийн, саадын байгууламжийн техникч, ОУХМ, ахлах ахлагч Д.Батсайхан М-1, мастер ангиллын -74 кг-ын жинд суултын төрөлд 207,5 кг-д сууж мөнгөн медаль, газраас таталтын төрөлд 250 кг-ыг татаж алтан медаль хүртэн, нийлбэр дүнгээр 595 кг-ыг өргөж I байрт шалгарсан бөгөөд нийлбэр дүнгийн Монгол Улсын рекордыг 1 кг-аар ахиулан М-1-ийн мастер ангилалд дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авлаа. Мөн “Насанд хүрэгчдийн open” ангилалд 26 тамирчин оролцсоноос, 74 кг-ын жинд суултын төрөлд 210 кг-д сууж мөнгөн медаль, газраас таталтын төрөлд 242,5 кг-ыг татаж хүрэл медаль, нийлбэр дүнгээр 592,5 кг-ыг өргөж II байранд шалгарав.