Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жил, ТОКИО-2020 олимпийн надамд зориулсан “Хувьсгалчдын өлгий нутгаар” олон өдрийн өртөөчилсөн гүйлтийг 07 дугаар сарын 23-наас 27-ны хооронд зохион байгуулж, “Сүлдэт багана” цогцолборт тамирчдыг угтан авах арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээнд ХХЕГ, Биеийн тамир спортын улсын хороо, Олимпийн хороо, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Бие тамир спортын хороо, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, Залуучуудын холбооны төлөөлөл оролцсон юм.
Гүйлтийг “Хилчин” спорт хорооны Хөнгөн атлетикийн дасгалжуулагч, ОУ-ын хэмжээний мастер Ж.Даваасүрэн санаачилж, нийт 18 тамирчин 5 хоногийн хугацаанд 516 км замыг амжилттай туулж бариандаа орлоо.