Дэлхийн жүдо бөхийн холбоо-/IJF/-ны цуврал “Абу Дабигийн их дуулга” тэмцээнд хилчин тамирчид амжилттай оролцлоо.
  • 15:01
  • 3362

Дэлхийн жүдо бөхийн холбоо-/IJF/-ны цуврал “Абу Дабигийн их дуулга” тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо 2021 оны 11 сарын 26-28-ны өдрүүдэд зохиогдож 41 орны 137 эрэгтэй, 88 эмэгтэй жүдоч өрсөлдсөнөөс Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын жүдо бөхийн тамирчин ОУХМ, дэд ахлагч Ё.Басхүү 66 кг-ын жинд хүрэл, ОУХМ Б.Хорлоодой 52 кг-ын жинд хүрэл, ОУХМ О.Цэцэнцэнгэл +100 кг-ын жинд алтан медаль тус тус хүртсэн амжилтыг үзүүлж, Монгол улс багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарлаа.