ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБАНД ЭЛСЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
Иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Ерөнхий шаардлага:
-Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 140 дүгээр тогтоолын дагуу Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарын комиссын дүгнэлт гарсан, архаг хууч өвчингүй байх;
-цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандартыг 70% дээш хангасан байх;
-сэтгэл зүйн болон ёс зүйн зөв төлөвшил хандлагатай байх;
-хугацаат цэргийн албыг биеэр хаасан байх;
-бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
-нас 30 хүртэлх байх.
Тусгай шаардлага:
-эрүүгийн хариуцлага хүлээгээгүй;
-алба хаах хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл эдлээгүй;
-алслагдсан газарт үүрэг гүйцэтгэх боломжтой.
Ерөнхий шаардлага хангасан хүсэлт гаргагчийг гэрээт хилчний сонгон шалгаруулалтад хамруулна.
Энд дарж (https://forms.gle/uZQGfKV7EWUHWj3JA) цахимаар бүртгүүлнэ үү.
Холбогдох мэдээллийг 51-266771, 66126211 утсаар холбогдож авна уу.
Иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Бүрдүүлэх баримт бичиг:
-өргөдөл (өөрийн гараар бичсэн байх);
-гурван үеийн түүх;
-иргэний үнэмлэх (хуулбар, лавлагаа);
-цэргийн үүрэгтний үнэмлэх (хуулбар);
-боловсролын үнэмлэх (хуулбар, лавлагаа)
-эрүүл мэндээр цэргийн жинхэнэ албанд тэнцсэн тухай эмч нарын комиссын дүгнэлт бүхий үзлэгийн хуудас (төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болон бүсийн оношилгоо эмчилгээний төв);
-баг, хорооны Засаг даргын тодорхойлолт (иргэнд).
Тайлбар:
-Дээр дурдсан баримт бичгийг заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
-Хэрвээ ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж буй иргэдээс бие бялдарын шалгалт болон сэтгэл зүйн сорилыг томилогдсон комисс авна.
-Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлт, 3 үеийн намтарт өөрийн гарын үсгээ зурсан байна.
-Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР