ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМААРАХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
  • 13:10
  • 1070

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 7.5, 8.1 дэх хэсгийг үндэслэн Хил хамгаалах байгууллагын 2022 оны үйл ажиллагаанд хамаарах Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж нийт 60 байгаагаас хэрэгжилт 95.6 хувь буюу 4.7 оноотой үнэлсэн.

Засгийн газрын 2022 оны 208, 228 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 14, 36, 39 дүгээр хуралдааны тэмдэглэлээс тус бүр 1, нийт 5 заалтын хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй тул Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан журмын 6.3.5-д заасны дагуу үнэлээгүй болно.