Б.БАТХҮҮ
  • 13:58
  • 4219

Эцгийн нэр:            Бөхбилэг                                       

Нэр:                          Батхүү

Төрсөн газар; онХэнтий аймаг, 1976 онд төрсөн

Боловсрол: Дээд            

МэргэжилСтратеги тактик, команд штаб

Цол; зэрэг: Хурандаа, Цэргийн шинжлэх ухааны магистр

Төгссөн сургууль, дамжаа:

·         1983-1993 онд Хэнтий аймгийн Дадал сумын 10 жилийн дунд сургуулийг;

·         1993-1997 онд Хилийн цэргийн дээд сургуулийг Шалган нэвтрүүлэх албаны ажилтан, орчуулагч мэргэжлээр;

·         2003-2005 онд Батлан хамгаалахын их сургуулийн удирдлагын академийг Стратеги тактик, команд штаб мэргэжлээр тус тус төгссөн.

·        2002 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи, 2010 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Маршал төвд мэргэжил дээшлүүлсэн.

Эрхэлж байсан ажил; албан тушаал; ажлын туршлага:

1.    1997-1999 онд хилийн 0287 дугаар ангид сумангийн дарга;

2.    1999-2000 онд мөн агид штабын даргын орлогч, I тасгийн дарга;

3.    2000-2001 онд хилийн цэргийн удирдах газар хилийн хэлтэст албаны офицер, оператив жижүүр, дүн шинжилгээний офицер;

4.    2001-2003 онд хилийн 0198 дугаар ангид штабын даргын орлогч, I тасгийн дарга;

5.    2005-2006 онд хилийн 0132 дугаар ангид захирагчийн I орлогч, штабын дарга;

6.    2006-2011 онд хилийн 0146 дугаар ангийн захирагч;

7.    2011-2012 онд хилийн 0275 дугаар ангийн захирагч;

8.    2012-2013 онд хилийн 0108 дугаар ангийн захирагч;

9.    2013-2020 онд хилийн 0131 дүгээр ангийн захирагч;

10. 2020-2021 онд Хил хамгаалах ерөнхий газарт Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга; 

2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд даргаар тус тус томилогдон ажиллаж байна.

Бусад