ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • 16:34
  • 336
Төлөв Нийтлэгдсэн
Төрөл Зөвлөх үйлчилгээ
Хавсралт файл

ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХИЙХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Хил хамгаалах байгууллагын 2024 оны оны үйл ажиллагаанд “Хэрэглэгчийн үнэлгээ”-г хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ажлын туршлага бүхий судалгааны байгууллагуудыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Нэг.Хэрэглэгчийн үнэлгээний зорилго

Хил хамгаалах байгууллагын үзүүлж буй төрийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэд, аж ахуйн нэгжийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтыг баримтлан ажиллана. Үүнд:

1.Хил хамгаалах байгууллагын иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдал, үйл ажиллагаа иргэдэд хүрсэн байдлыг үнэлэх;

2.Цаашид дээрх үйлчилгээний чиглэлээр байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар иргэдийн саналыг авах;

3.Иргэдээс авсан санал асуулгын дүнд үндэслэн үзүүлэх үйлчилгээг сайжруулах, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;

Хоёр.Хэрэглэгчийн үнэлгээний хамрах хүрээ, түүврийн хэмжээ

А/Үнэлгээний хамрах хүрээ

Байгууллагын бодлогын хэрэгжилтийн үр нөлөө, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар тухайн байгууллагаас доорх үйлчилгээг авсан үйлчлүүлэгч насанд хүрсэн иргэд, тухайн байгууллагаар үйлчлүүлэгч аж ахуйн нэгжийг хамруулан явуулсан санал асуулгын дүнг үндэслэн гаргана. Үүнд:

-       Хилийн бүс, зурвас болон боомтод нэвтрэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, хилийн боомтын журам мөрдүүлэх, хилийн боомтын ажиллах цагийн хуваарийн  мэдээллийг хүргэх;

-       Улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн лавлагаа гаргах;

-       ХЦ-ийн тусгай архиваас лавлагаа гаргах;

-       Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгаас хилчид, хил орчмын ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах;

-       Улсын хилийн музейн үзмэрээр үйлчлэх; 

Б/ Түүврийн хэмжээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны “Удирдамж, үзүүлэлт батлах тухай” 302 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасны дагуу  үйлчлүүлэгчдийн 3-5 хувийг хамруулна.

Гурав.Хэрэглэгчийн үнэлгээ хийх байгууллагад тавигдах шаардлага

А.Хэрэглэгчийн үнэлгээ хийх байгууллагад дараах шаардлагыг хангасан байна: Үүнд:

  -Судалгаа, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай, төрийн бус байгууллага байх;

-Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай, үйл ажиллагаа тогтмолжсон байх;

-Үнэлгээг удирдамжид заасан хугацаанд хийж гүйцэтгэх чадвартай байх;

-Байгууллага иргэдээс авах санал асуулгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын “Удирдамж, үзүүлэлт батлах тухай” 2017 оны 302 дугаар тушаалын Удирдамжийн хавсралт-2 /иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авах санал асуулгын хуудасны ерөнхий загвар/ дагуу бэлтгэх;

Б.Үнэлгээний байгууллага нь сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

1.Үнэлгээ хийх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг;

2.Техникийн санал;

- Судалгааны түүврийг сонгох, мэдээлэл цуглуулах арга зүй;

- Хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;

- Судалгааны багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;

3.Судалгааны ажлыг гүйцэтгэхэд гаргах зардлын тооцоо, үнийн санал;

4.Төрийн бус байгууллагын танилцуулга;

   -Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

   -Судалгаа, үнэлгээний ажил хийж байсан туршлага;

   -Байгууллагын гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлага, танилцуулга;

   -Байгууллагын менежментийн чадавх нөөц;      

Дөрөв.Сонгон шалгаруулалтын материал авах хугацаа, байршил

Сонгон шалгаруулалтын материалыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажлын цагаар доорх хаягаар байгууллагын бичиг хэрэгт хүлээн авна.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Б.Доржийн гудамж, Хил хамгаалах ерөнхий газар, Утас: 51266638, 92119811

Цахим шуудан: border_pgb@bpo.gov.mn