Дэслэгч З.Ундралмаа
-Сайхан намаржиж байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье. Би Ховд аймгийн Буянт сумын харьяат. Миний өвөг эцэг улсын бага хурлын дарга Лосолын Лааган гэдэг хүн байсан. 1937 онд эсэргүү гэгдэн Хар далайд аваачин амийг нь хороож, 1962 онд цагаатгагдсан байдаг.
-Таныг Хилийн 0214 дүгээр ангийн тулгын чулууг босголцож явсан хилчдийн нэг гэдэг?
-Би комендатураас нь отряд болон шилжих үед буюу 1977 онд Хилийн 0130 дугаар ангиас томилогдон ирж байлаа. Тухайн үед таван офицер, хоёр Зил-130 машин, гурван УАЗ-469 машин, 30 гаруй цэрэг, таван бага даргатай бүрэлдэхүүн ирж отрядын тулгын чулууг тавьж байлаа. Хилийн 0119 дүгээр ангийн бүлэг богино хугацаанд ангийн шавыг нь тавьж, нэг жилийн дотор барилга байгууламжуудыг нь дуусган тохижих, алба үйл ажиллагаа явагдах бааз суурь бэхэжсэн байдаг.
-Тухайн үед та ямар албан тушаалыг хашиж байв?
-Наашаа томилогдон ирэхийн өмнө Хилийн 0130 дугаар ангид далдуур удирдлага-шифрийн албанд ажиллаж байлаа. Шилжин ирээд миний бие хилийн 0140 дугаар салбарыг хариуцан хүлээн авч байсан. Байлдааны бэлтгэл сургуулилтын офицероор М.Заяабаатар /бригадын генерал/, жолоочоор М.Нанжид /бэлтгэл хошууч/, жагсаалын даргаар н.Хашхүү нар ажиллаж байсан юм. Бид нэг жил гаруй хамтран ажилласан. Дараа нь н.Дүүдэй заставын даргаар томилогдон ирсэн. Заставын орчин нөхцөл, тэр үед хил хамгаалалтыг сайн зохион байгуулж, тухайн үеийнхээ нөхцөл байдалд тулгуурлан гайгүй сайхан тохижилттой болгосон. Өнөөдрийн заставын орчин нөхцөлтэй харьцуулах юм бол тэнгэр, газар шиг ялгаатай байна. Залуу хилчид хилийн салбарт ажлаа хийхээс бусдаар бүх зүйл нь бэлэн сайхан болжээ. Бидний үед байгаа орчиндоо тааруулаад л ажиллаж, амьдардаг байсан. Хилийн 0201 дүгээр салбарын улс төрийн орлогчоор томилогдон ажиллахад байр сав нь шинэхэн ч газар орны нөхцлийн хувьд хэцүү байсан. Халуун гэж жигтэйхэн, агаарт 50-60 градус хүрнэ. Үүний дараа Хилийн 0130 дугаар ангид маневр ротын захирагчаар томилогдон ажилласан. Ингээд 1990 онд тус ангиас тэтгэвэртээ гарсан байдаг.
-Хилийн 0214 дүгээр ангид ажиллах хугацаанд сэтгэлд хоногшин үлдсэн дурсамж, тэмдэглэлт явдал цөөнгүй тохиосон байх?
-Отрядод ажиллах хугацаанд Атасын нурууны Хар ам гэдэг газарт манай найман хилчин Оспаны дээрэмчдэд бут цохиулсан байдаг. Богц цагаан дэрсний булаг гэдэг газар оршуулсан гэхээс өөр тодорхой зүйл байгаагүй. 1983 онд отрядод шифр бичиг ирж, тэр газрыг олж, хилчдийг алдаршуулах үүрэг өгсөн. Энэ үүргийн дагуу отрядын дарга, хурандаа Ёндон, нэгдүгээр тасгийн дарга, хурандаа Х.Гөлөгөө, бид гурав хоёр машинтай, хөшөө хийх чулуу, хоёр тонн ус, 10 гаруй цэрэгтэй хамт явж байлаа. Гурван өдөр хайж байж тэр газрыг олж, хөшөө дурсгалыг босгосон нь одоо ч байгаа байх.
-Гэр бүлийн хүнээ танилцуулаач?
-Манай гэр бүлийн хүнийг Д.Алтанцэцэг гэдэг. Худалдааны мэргэжилтэй, төв суурин газрын хүн ч намайг дагаж хилд 30 гаруй жил ажилласан. Үүнээс хилийн заставт 20 гаруй жил тогоочоор ажилласан байдаг. Өдөр бүр 60 цэргийн хоолыг хийж, уранхай цоорхойг нь нөхөж, сааль сүүгээ хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Бидний сонголтод итгэн хилчний ар тал болсоор ирсэн бүсгүйчүүдийг хараад бахархдаг даа.
-Тухайн үеийн хилчин эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлын тэргүүн туршлага болсон санаа авахуйц ажил юу байсан бэ?
-Тэр үед хилийн заставын ар талын бүхий л ажлыг хэдэн эмэгтэй л нугалдаг байсан. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурлаар сахилгагүй цэргийг оруулахад өргөсийг нь авсан юм шиг томоотой болж, дахин сахилгагүйтдэггүй байлаа. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурлаар орно гэдэг цэргүүдийн хувьд хамгийн ичгэвтэр зүйл байсан юм шиг байгаа юм.
-Залуу хилчдэдээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Миний бие 49 жилийн дараа ажиллаж, амьдарч байсан отряддоо хүрэлцэн ирлээ. Отрядын хамт олон намайг сайхан хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлье. Ажиллаж, амьдарч явсан заставаараа орлоо. Хилчид өөдрөг, хилийн заставууд маань өнгөлөг сайхан байна. Хилийн цэрэг, хилчдээрээ би үргэлж бахархаж, дурсаж явна. Үхэн үхтэлээ Хилийн цэргээрээ бахархаж, хилчдийнхээ ажил үйлсийг бахдаж явна гэж боддог доо. Залуу хилчдэдээ хандаж хэлэхэд, хил, эх орон үзэл санаагаар хүмүүжиж, хилчин гэдэг алдрыг өндөрт өргөж, насан үүрд бахархаж яваарай.
Pure Cotton Bedsheet
100% Pure Cotton Bedsheet
Crystal Cotton Bedsheet
Crystal Bedsheet
Cheap Bedsheet
Fine Crystal Cotton
[/q] http://www.google.com/ URL WITHOUT S [[https://www.google.com/|Google Search]] [a link](http://rubyforge.org) google search engine [Google](https://www.google.com) google3 [http://www.google.com|google4 ] [http://www.google.com google5 ] [url=https://www.google.com]google[/url] [google7|http://www.google.com] "google8":www.google.com [google10](http://www.google.com/) [http://www.google.com|google11] [Lighthouse12](http://lighthouseapp.com/ "Lighthouse12") [13google->http://www.google.com/]