ХАНДИВЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • 11:13
  • 81637
Энэхүү сайн үйлсийн аяныг зохион байгуулснаар ирсэн Г.Ганболд нь сар шинийн баярын бэлтгэл ажил, өвлийн түлш, хоёр сарын эмчилгээний мөнгөнд санаа зовох асуудалгүй болсон юм.

Дэд хурандаа Г.Даваатогтох

Хилийн 0168 дугаар ангийн СМССА болон хилийн 0172 дугаар салбарын хамт олон, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн санаачлагаар сайн үйлсийн аяныг зохион байгуулав. Аянд Хилийн 0168 дугаар ангийн СМССА-ны бүрэлдэхүүн, хилийн 0172 дугаар салбарын орлогч, дэслэгч Б.Ууганбаяр, хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Э.Батхүрэл, Тамгын газрын дарга Т.Цэцэгсүрэн, хөдөлмөр халамжийн мэргэжилтэн Х.Номин нар оролцож Хатанбулаг сумын иргэн Г.Ганболдод нийт 1.200.000 төгрөгийн эд зүйлс, мөнгөн тусламжийг үзүүлэв. 

Хатанбулаг сумын иргэн Гомбодоржийн Ганболдын эхнэр нь 2010 онд хүнд өвчний улмаас нас барсан, дөрвөн хүүхэд нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Хүү Г.Гэрэлт-Од нь хөгжлийн бэрхшээлтэй группт байдаг. Хатанбулаг суманд тасралтгүй 64 жил амьдарсан буурай нугасны хүнд хэлбэрийн гэмтэл авсны улмаас 2005 онд хэвтэрт оржээ. 

Хатанбулаг сумын иргэн Г.Ганболд: -Миний бие олон жилийн турш энэ өвчинтэй тэмцэж байна. Хүн өвдөж хэвтэх шиг зовлон гэж хаа ч байхгүй. Намайг гээд ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Ийм сайхан ажил зохион байгуулсан та нарын ажил амьдрал сайн сайхан байх болтугай.

Хатанбулаг сумын иргэн Г.Ганболдын бага хүү Г.Отгонболд: -Аавыг минь хүнд өвчтэй байхад биднийг гээд ирсэн та бүхэнд баярлалаа. Миний аав хэвтэрт ороод 10 гаруй жил болж байна. Энэ үед ийм сайхан ажлыг анх удаагаа зохион байгуулж явуулсан та бүхэндээ баярлалаа гэхээс өөр хэлэх үг алга байна. Та бүхний ажил амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.

Хилийн 0172 дугаар салбарын хил хамгаалалтад туслах хүчний гишүүн Э.Батхүрэл: -Энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж нэг автомашин хөрзөн, 200.000 төгрөгний мөнгөн тусламжийг  хандивлаж өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Хилчид та бүхнийхээ ажлыг үргэлж дэмжиж явдаг шүү. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. 

Хатанбулаг сумын Тамгын газрын дарга Т.Цэцэгсүрэн: -Шинэ оны ажлаа ангийн хамт олон “Сайн үйлсийн аян”-аар ажлаа эхлүүлсэнд маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүгдийн хил хамгаалах ариун үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэлүүд (1)
ny [159.65.1.5] 09:25
Nice Tel U
Хариулах